Description

ACI MONGOLIA, The Financial Markets Association was founded as Mongolian Financial Markets Association in 2004. Since its establishment ACI Mongolia has continued to strive as a leading professional body undertaking various activities in Mongolian financial markets.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem

ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem
ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.
Powered by Blogger.

ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДЕКСИЙН СУДАЛГАА (2012 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛ)

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь хэрэглэгчдийн хүлээлтэд суурилж эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлдог чухал индекс бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудад тогтмол тооцогддог байна. Манай улсын хувьд...

UBIBOR – УЛААНБААТАРЫН БАНК ХООРОНДЫН ЗАХЫН СУУРЬ ХҮҮ

UBIBOR /Ulaanbaatar InterBank Offered Rate/ нь монголын мөнгөний зах зээлийн суурь хүү бөгөөд Улаанбаатарын арилжааны банкуудын дундаж хүүгээр өдөр бүр тооцоологддог.

Saturday, May 22, 2010

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа (2010 оны нэгдүгээр улирал)


Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь хэрэглэгчдийн хүлээлтэд суурилж эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлдог чухал индекс бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудад тогтмол тооцогддог байна. Манай улсын хувьд Хэрэглэгчдийн ирээдүйн хүлээлтийг тодорхойлох зорилгоор Санхүүгийн зах зээлийн холбооноос 2009 оны хоёрдугаар улирлаас эхлэн Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг улирал тутам тооцож эхэлсэн бөгөөд цаашид эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг таамаглах чухал индикатор болгож хувь хүн, айл өрх, албан байгууллага, улс орны богино, дунд хугацааны шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлэх эдийн засгийн чухал индикатор болгон хэвшүүлэхээр ажиллаж байна. 2010 оны нэгдүгээр улирлаас эхлэн Санхүүгийн зах зээлийн холбоо Нээлттэй нийгэм форумтай хамтран энэхүү индексийг тооцож байгаа бахэрэглэгчийн хүлээлтийн индексийгсанамсаргүй түүврийн аргаарэдийн засгийн 13 салбарын нийт 1000 хүнээс асуулга авч тооцдог.

*      ХАА
*      Уулуурхай
*      Боловсруулахүйлдвэр
*      Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж
*      Барилга
*      Бөөний, жижиглэнгийнхудалдаа
*      Зочидбуудал, зоогийнгазар, ресторан
*      Тээвэр, агуулахынажахуй, холбоо
*      Санхүү
*      Үлхөдлөххөрөнгө
*      Төр, батланхамгаалах
*      Боловсрол
*      Эрүүлмэнд

Энэ удаагийн судалгаанд 20 хүнтэй асуулга авах баг гаран ажиллалаа. Судалгааны асуулга нь нийт 19 асуулттай бөгөөд эхний хэсэг нь оролцогчдоос ерөнхий мэдээлэл авах, хоёрдох хэсэг буюу 1-10 дугаар асуулт хэрэглэгчдийн ирээдүйн хандлагыг тодорхойлох, гуравдахь хэсэг буюу 11-17 дугаар асуулт хэрэглэгчдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэлцүүрийг тодорхойлоход оршдог. Харин сүүлийн дөрөвдүгээр хэсэг нь 2 нээлттэй асуултаас бүрдэх ба төрөөс явуулж буй бодлого, гаргасан шийдвэрүүд тэдгээрийн үр дүнгийн талаар иргэд ямар хүлээлттэй байгааг тодруулах зорилготой болно.
2009 оны хэрэглэгчийн хүлээлтийн ерөнхий индикатор48,2 байсан нь эдийн засагт сөрөг хандлага давамгайлж байсныг харуулж байгаа бол 2010 оны эхний улирлын ерөнхий индикатор 49,05 гарлаа.Харин суурь үетэй нь харьцуулж тооцдог хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2009 онтой харьцуулахад 4.51 хувиар сайжирсан буюу104,51гарсан нь эдийн засагт өсөлт гарна гэсэн хүлээлт байгааг харуулж байгаа.



Дээрх графикаас харахад 2010 оны эхний улирлын индекс өмнөх улиралтай харьцуулахад буурсан хэдий ч ерөнхийдөө өссөн дүнтэй гарсан нь ажиглагдаж байна.

Мөн хэрэглэгчийн хүлээлтийн индикатор нь доорх хоёр дэд индикаторт хуваагддаг. Одоо эдгээр индикаторуудын үр дүнг танилцуулъя.

*      Өнөөгийн нөхцөл байдлын индикатор
*      Ирээдүйн нөхцөл байдлын индикатор

Өнөөгийн нөхцөл байдлын индикатор нь хэрэглэгчид өөрийн болоод улс орны эдийн засгийн өнөөгийн төлвийн талаар ямар бодолтой байгааг харуулдаг бол ирээдүйн нөхцөл байдлын индикатор нь хэрэглэгчид эдийн засгийн ирээдүйн хандлагын талаар ямар хүлээлттэй байгааг харуулдаг. Уг индикаторууд 50 - иас дээш байвал одоогийн болоод ирээдүйн эдийн засгийн байдал сайн (эерэг) байгааг харуулах бол 50 – иас доош байвал дээрхийн эсрэг утгыг агуулна.


Графикаас харахад өнөөгийн нөхцөл байдлын индикатор  өмнөх улирлаас өндөр гарсан нь хэрэглэгчид эдийн засгийн өнөөгийн байдлыгөнгөрсөн улирлынхаас илүү сайжирсан гэж үзэж байгаа хэрэг боловч 50-иас доогуур үзүүлэлттэй гарсан нь ерөнхийдөө сөрөг утгыг илтгэж байна. Харин  ирээдүйн нөхцөл байдлын индикатор ялимгүй буурсан хэдийн ч
 58,85 хувьтай байгаа нь хэрэглэгчид эдийн засгийн ирээдүйн хандлагын талаар эерэг хүлээлттэй байгааг харуулж байна.

Судалгааны ерөнхий үр дүн дээрх байдалтай гарч байгаа бөгөөд дэлгэрэнгүй болгох үүднээс индексийн тооцоонд орж байгаа асуултуудын үр дүнгээс түүвэрлэж авч үзье.


Cудалгаанд оролцогчдыг насны бүтцээр авч үзвэл нийт оролцогчдын 48 хувийг 18-29 насныхан, 42 хувийг 30-49 насныхан, 9 хувийг 50-59 насныхан, үлдсэн 1 хувийг60-аас дээш насныхан тус тус эзэлж байна. Эндээс үзэхэд судалгаанд оролцогчдын дийлэнхи хэсэг нь яг одоо үед эдийн засгийн салбаруудад ажиллаж байгаа нь харагдаж байна. Мөн түүнчлэн нийт судалгаанд оролцогчдын 89% нь “одоогоор та хөдөлмөр эрхэлдэг үү” гэсэн асуултанд “тийм” гэж хариулсан нь судалгааны үр дүнг улам өндөрт өргөж байна.



Судалгаанд оролцогчдыг орлогын бүлгээр авч үзвэл нийт оролцогчдын 10 орчим хувийг 100.000,00 - 300.000,00 төгрөгийн орлоготой иргэд харин 45 хувийг 300.000,00 – 500.000,00 төгрөгийн орлоготой иргэд нь эзэлж байна.Үүнээс үзэхэд манай судалгаа  худалдан авах чадварын хувьд хамгийн өртөмтгий, зах зээл дээр гарч байгаа өөрчлөлт, хөдөлгөөнд мэдрэг бүлгийг хамарсан гэж хэлж болохоор байна.

Та Монголын банкуудыг хэр найдвартай гэж бодож байна вэ? гэсэн асуултад дараахи хариултыг өгсөн байна.


Хариултын үр дүнгээс харахад судалгаанд оролцсон нийт иргэдийн ихэнх нь банкууд найдваргүй гэсэн хариултыг өгчээ. Энэ нь банкны салбарын үйлчилгээ муу, хэд хэдэн банк ар араасаа дараалан хүнд байдалд орж зарим нэг нь дампуурсан зэрэгтэй холбоотой.

Танай гэр бүлийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?гэсэн асуултад доорх хариултыг өгсөн байна.



Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцогсдын дийлэнх хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өссөн гэж хариулсан байна. Манай судалгаанд оролцогсдын 10 хувь нь 100 мянгаас доош, 45 хувь нь 100 – 300 мянган төгрөгний орлоготой хүмүүс байгаа. Үүнээс үзэхэд бага болон дунд орлоготой иргэдэд үнийн өсөлтийн дарамт өндөр байгаа нь харагдаж байна. Мөн энэхүү бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь төр засгаас явуулж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдтэй холбоотой болох нь нотлогдож байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх,  иргэдэд эх орны хишиг олгох зэрэг асуудлууд нь инфляцийг хөөрөгдөж байна.

Бид энэ удаагийн судалгаандаа цаг үеийн буюу төрөөс явуулж буй бодлого, гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар “Таны бодлоор төрөөс иргэдэд бэлэн мөнгө олгосноор ямар үр дагаварт хүрэх бол?”, “Таны бодлоор бид өнөөдөр уул уурхайн ордуудаа бүгдийг нь яаралтай ашиглах шаардлага байна уу?” гэсэн 2 нээлттэй асуулт оруулж өгсөн. Эхний асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи нь мөнгө тараах нь буруу, инфляцийг хөөрөгдөж, иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж байна, үүний оронд үйлдвэр бариад хэсэг хүнийг ажлын байраар хангавал эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь хавьгүй илүү гэж хариулжээ. Харин дараагийн асуултад хүмүүсийн ихэнх хувь нь ордуудаа ашиглах  шаардлагатай гэж үзэжбайгаа хэдий ч зөв зохистой ашиглаж ажлын байр бий болгож Монголчууддаа өр өгөөжтэй байдлаар ашиглах нь хамгийн чухал гэж үзжээ.