Description

ACI MONGOLIA, The Financial Markets Association was founded as Mongolian Financial Markets Association in 2004. Since its establishment ACI Mongolia has continued to strive as a leading professional body undertaking various activities in Mongolian financial markets.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem

ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem
ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.
Powered by Blogger.

ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДЕКСИЙН СУДАЛГАА (2012 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛ)

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь хэрэглэгчдийн хүлээлтэд суурилж эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлдог чухал индекс бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудад тогтмол тооцогддог байна. Манай улсын хувьд...

UBIBOR – УЛААНБААТАРЫН БАНК ХООРОНДЫН ЗАХЫН СУУРЬ ХҮҮ

UBIBOR /Ulaanbaatar InterBank Offered Rate/ нь монголын мөнгөний зах зээлийн суурь хүү бөгөөд Улаанбаатарын арилжааны банкуудын дундаж хүүгээр өдөр бүр тооцоологддог.

Sunday, December 9, 2012

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа (2012 оны гуравдугаар улирал)

clip_image002           clip_image004

 

clip_image005

Товч агуулга

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ)

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь дэлхийн олонхи хөгжингүй орнуудад тухайн улс өөрийн иргэдийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор тооцдог өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. Аливаа нэгэн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлоход тэргүүлэгч буюу эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг харуулдаг индикатор болон улс орны эдийн засгийн тухайн үеийн төлөвийг харуулдаг индикаторыг тооцож үзэх шаардлагатай болдог. ХХИ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харуулдаг тэргүүлэгч индикатор бөгөөд зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд тухайн улсын эдийн засгийн ирээдүйн хандлага нь эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлт, тэдгээрийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын хэмжээ зэргээс голчлон хамаардаг болсон учраас дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан энэ индексийг тооцож, шийдвэр гаргалтандаа чухал үзүүлэлт болгон ашигласаар ирсэн байна.

ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бус бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт шийдвэр гаргалтандаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм.

Ийм учраас дэлхийн хөгжингүй орнуудад энэ индекст ихээхэн ач холбогдол өгч тогтмол тооцсоор ирсэн. Тухайлбал, Америкийн Conference Board, Германы ZEW зэрэг байгууллагууд энэ индексийг тогтмол тооцдог бөгөөд индекс нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай зөв харуулж чаддаг нь батлагдсан байна.

Манай улсын хувьд анх 2009 оноос эхлэн Санхүүгийн Зах Зээлийн Холбоо болон Нээлттэй Нийгэм Форум уг индексийг Улаанбаатар хотын хэмжээнд тус тусдаа тооцож байсан бөгөөд 2010 оны нэгдүгээр улирлаас эхлэн 2 байгууллага хамтран энэхүү индексийг тооцож байна.

clip_image008

Дээрх графикт ХХИ ба Монгол улсын эдийн засгийн өсөлт хамаарал өндөртэй байгааг харуулжээ. ХХИ нь өөрөө яг 1 жилийн дараах байдлыг илэрхийлдэг түрүүлэгч индикаторынхаа хувьд 2013 оны 3-р улирал хүртэлх таамаглалыг бий болгож байна.

Монголын хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцох аргачлал

ХХИ-ийг Монгол улсын эдийн засгийн бүтцэд тохируулан улирал тутамд нэг удаа, нийт 1000 хүнээс санал асуулга авах замаар тооцож байна. Санал асуулгад оролцогчийг Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүтцийг төлөөлөхүйц байдлаар статистик түүврийн аргаар сонгодог. Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн санал асуулга нь өөртөө Хэрэглэгчийн хүлээлтийн индекс болон индикаторыг агуулдаг. Индекс нь хэрэглэгчдийн хүлээлт өмнөх үетэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг бол индикатор нь хэрэглэгчдийн эдийн засгийн талаарх ерөнхий хүлээлт эерэг эсвэл сөрөг байгаа эсэхийг харуулдгаараа ач холбогдолтой юм. Санал асуулга нь индекс болон индикаторыг тооцоолоход ашиглагдах таван асуулт мөн эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлтийг тодруулах зорилго бүхий 14 нэмэлт асуултаас бүрддэг. Асуултууд нь одоогийн нөхцөл байдал ба ирээдүйн хүлээлт гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Түүнчлэн ХХИ нь:

а. Хэрэглэгчдийн хэрэглээний хандлагад гарч байгаа өөрчлөлт, хүлээлт

б. Инфляци

в. Ажилгүйдэл

г. Банкны секторын талаарх хэрэглэгчдийн байр суурь

д. Тухайн үеийн эдийн засаг, бизнесийн онцлог үйл явдал

гэсэн үндсэн 5 чиглэлээр хэрэглэгчид ирээдүйд ямар хүлээлттэй байгааг тодруулах зорилготой.

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар доорх эдийн засгийн 14 салбарын нийт 1000 хүнээс асуулга авч тооцдог.

  • ХАА, ан агнуур, ойн аж ахуй
  • Уул уурхай, олборлох үйлдвэр
  • Боловсруулах үйлдвэр
  • Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усанхангамж
  • Барилга
  • Бөөний болон жижиглэн худалдаа
  • Зочид буудал, зоогийн газар, ресторан
  • Тээвэр, холбоо, агуулахын аж ахуй
  • Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа
  • Үл хөдлөх хөрөнгө, түрээс
  • Төр, батлан хамгаалах
  • Боловсрол
  • Эрүүл мэнд, нийгмийн халамж
  • Нийгэм бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ

2012 оны 3дугаар улирлын ХХИ-ийн судалгааны санал асуулгыг нийт 4 бүлэг, 16 асуулттайгаар авсан.

· А хэсэг оролцогчдын ерөнхий мэдээлэл авах зорилготой бөгөөд 6 дэд асуултаас бүрдэнэ.

· Б хэсэг нь хэрэглэгчдийн ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилготой, 8 асуултаас бүрдсэн. Тус хэсгийн асуултууд, хариулт сонголтыг олон улсад хийгддэг хэрэглэгчийн хүлээлтийн талаарх түүвэр судалгаануудад өргөн хэрэглэгддэг стандарт асуултуудаас сонгон авсан болно.

· Вхэсгийн асуулт хэрэглэгчдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэлцүүрийг тодорхойлохзорилготой нийт 6 асуулттай.

· ХаринсүүлийнГхэсэгньтухайн цаг үед гарч байгаа онцлог үйл явдлуудын талаар хэрэглэгчдийн санал бодлыг тодорхойлох зорилго бүхий доорхи2 нээлттэйасуултаас бүрдсэн. Тэдгээр асуултууд нь:

1. Дараах үзүүлэлт болон хүчин зүйлүүдийг даатгалын бүтээгдэхүүн худалдан авах үед таны хувьд ач холбогдолтой байдлаар нь дугаарлана уу?

a. Даатгалын үнэ

b. Даатгалын хамаарч буй эрсдэл

c. Даатгалын компанийн нэр хүнд

d. Даатгалын компанийн таньд хүрч үйлчлэх байдал

e. Заавал даатгалын хууль

2. Дараах мэдээллийн сувгуудыг таны худалдан авах шийдвэрт нөлөөлдөг байдлаар нь дугаарлана уу?

a. Зам дагуу байрлах самбар

b. ФМ Радио

c. Интернет

d. Өдөр тутмын сонин

e. Ойр дотны хүмүүс найз нөхдийн зөвлөгөө

Хэрэглэгчийн Хүлээлтийн Индекс 2012 оны3-р улирал /Ерөнхий үр дүн/

Хэрэглэгчдийн ирээдүйн талаарх эерэг хүлээлт дахин буурч эхэллээ.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх 2 улиралдарааллан өссөн боловч энэ улиралд өмнөх улирлаас 9 нэгж хувиар,өмнөх оны мөн үеэс 20-н нэгж хувиар тус тус буурч184болсон байна.Энэ нь иргэдийн эдийн засгийн талаарх хүлээлт эргэн буурч байна хэмээн үзэж болох ч улирлын тодорхой нөлөөлөл байж болох юм.

clip_image010

Монголын эдийн засгийн өсөлт 2011 оны эцсээр 17,3% байсан боловч энэ оны 3-р улирлын байдлаар 12,5% болж буурсан билээ. Энэ нь цаашлаад Хятадын эдийн засгийн уналттай холбоотой байж болох юм.

Хэрэглэгчдийн өнөөгийн нөхцөл байдлын индикатор болон ирээдүйн нөхцөл байдлын индикаторөмнөх улиралтай харьцуулахад буурсан дүнтэй гарчээ. Сүүлийн 3-нулирлын хугацаанд ирээдүйн нөхцөл байдлын индикатор тогтвортой байсан боловч энэ улиралд харьцангуй өндөр хувиар буулаа.

· Өнөөгийн нөхцөл байдлын индикатор – 51,675

· Ирээдүйн нөхцөл байдлын индикатор – 65,733

Өнөөгийн нөхцөл байдлын индикатор нь хэрэглэгчид өөрийн болоод улс орны эдийн засгийн өнөөгийн төлөвийн талаар ямар бодолтой байгааг харуулдаг бол ирээдүйн төлөв байдлын индикатор нь хэрэглэгчид эдийн засгийн ирээдүйн хандлагын талаар ямар хүлээлттэй байгааг харуулдаг. Уг индикаторууд 50-иас дээш байвал одоогийн болоод ирээдүйн эдийн засгийн байдал сайн (эерэг) байгааг харуулах бол 50-иас доош байвал дээрхийн эсрэг утгыг агуулна.

clip_image012

2012 оны 3дугаар улиралд өнөөгийн нөхцөл байдлын индикатор 50-иас дээш гарсан нь өнөөгийн эдийн засгийн байдал иргэдийн сэтгэлд хүрж байнахэмээн үзэж болно. Харин ирээдүйн төлөв байдлын талаарх хүлээлт сүүлийн 1 жилийн хугацаандулирал дарааллан буурч 65,7 болоод байна. Энэ талаар Эдийн засагч Ө.Ганзориг дүгнэж хэлэхдээ:

“2010 оноос хойш Уул уурхайтай холбогдон иргэдийн амьдрал гэнэт сайжрах мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээр цацагдсан нь иргэдийн ирээдүйн хүлээлтийг огцом дээшлүүлсэн билээ. Гэвч бодит байдал дээр эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд төдийлэн хүчтэй нөлөөлөл үзүүлээгүй тул иргэдийн хүлээлт 2011 оноос хойш тасралтгүй буурч ирсэн. Харин 2012 он гарсны дараагаас хүлээлт тогтвортой өндөр түвшинд байсан.

Харин 2012 оны 3-р улирлын судлагаагаар хүлээлт ялимгүй буурч ирсэн байна. Ирээдүйн хүлээлтэд хэвлэл мэдээллээр дамжуулагдаж буй мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй. Цаашид эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүргэхэд анхаарах ёстой” гэсэн дүгнэлийг хийж байна.

Хэрэглэгчийн Хүлээлтийн Индекс 2012 оны 3 дугаар улирал /Дэлгэрэнгүй үр дүн/

Хэсэг А

clip_image014

Нийт судалгаанд оролцогчдын 18-29 насны иргэд 44%, 30-49 насны иргэд 43% байгаань өмнөх улирлуудтай ойролцоо буюу манай судалгаа нь нийт иргэдийн насны харьцааг хадгалж байна.

Судалгаанд 1000 гаруй хүн оролцсон ба 700 орчим нь дээд боловсролтой буюу эдийн засгийн талаар тодорхой ойлголт бүхий хүмүүс хамрагдсан нь судалгааны үр дүнг чанаржуулж байна.

Мөн орлогын хувьд дийлэнх хувийг 300-500мянга, 500-800мянган төгрөг бүхий орлоготой хүмүүс эзэлж байна. Энэ судалгааг дундаж орлоготой хүмүүсрүү чиглэн авсантай холбоотой юм.

Хэсэг Б

clip_image016

Инфляцийн түвшин улсын хэмжээнд 14,8 байгаа тул судалдгаанд оролцогч иргэдийн 87% нь үнэ өссөн гэж хариулах нь аргаггүй юм. Энэ нь цаашид ч өссөөр байх болно гэдгийг хүмүүсийн хандлага хэлж буй хэрэг.

clip_image018

Ажил эрхлэлтийн байдал улам бүр тогтворжиж байна. Өмнөх улиралд 31% нь ажлаа солих бодолтой байсан бол энэ улиралд ердөө 18% нь ажлаа солих бодолтой байгаа аж.

Хэсэг В

clip_image020

Хуримтлал, илүүдэл орлогоо хаана байршуулбал зохистой вэ гэх асуултад хамгийн их нь буюу 28% нь орон сууц гэж хариулсан хэдий ч энэ нь өмнөх улирлаас буурсан үзүүлэлт юм. Учир нь байрны үнэ дээд цэгтээ хүрээд байна хэмээн үзсэнтэй холбоотой. Харин Банкны валютын хадгаламжийг сонирхсон хүний тоо эрс нэмэгдээд буй юм. Энэ талаар Санхүү эдийн засгийн багш Б.Мөнхзаяа/MBA, докторант/ ийнхүү дүгнэлээ:

clip_image022Валютын хадгаламжийг иргэд сонирхох ньэдийн засгийн хямралын үед тохиолддог нэг үзэгдэл, 2008 оны хямралаар яг ийм зүйл болж байсан. Цаашлаад энэ нь иргэд өөрсдийн мөнгийг инфляциас хамгаалах арга болж өгдөг.

2012 оны 2-р улирлаас эхлэн Монголын арилжааны банкуудын зарим нэг үзүүлэлт унаж эхэлсэн. Гэвч энэ нь банкны сектор уналтанд орлоо гэсэн үг биш. Иймд хамгийн оновчтой хариулт нь мэдэхгүй гэдэг болоод буй юм.хэмээн дүгнэжээ.

Хэсэг Г(нэмэлт асуулт)

clip_image024

Жолоочийн албан журмын даатгал хийлгэх болсонтой холбоотойгоор иргэд даатгалын үйлчилгээг өргөнөөр хэрэглэх болсон. Харин бүтээгдэхүүний сонголтыг хийхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь Даатгалын компаний танд хүрж үйлчлэх байдал 27% байгаа юм. Үүний дараагаар Даатгалын үнэ 22%, Заавал даатгалын хууль 19% байна.

clip_image026

Тус асуултын 23% ньинтернет гэж хариулсан ньSocial mediaсайтуудыг хэрэглэгчид өргөнөөр хэрэглэдэг болсонтой холбоотой. Мөн 20% нь найз нөхдийн зөвлөгөө, 22% ФМ Радио, 17% нь сонин хэмээн хариулжээ.

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа (2010 оны хоёрдугаар улирал)

clip_image002clip_image004
Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа (2010 оны хоёрдугаар улирал)

Товч агуулга
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс(ХХИ)
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь дэлхийн олонхи хөгжингүй орнуудад тухайн улс өөрийн иргэдийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор тооцдог өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. Аливаа нэгэн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлоход тэргүүлэгч буюу эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг харуулдаг индикатор болон улс орны эдийн засгийн тухайн үеийн төлвийг харуулдаг индикаторыг тооцож үзэх шаардлагатай болдог. ХХИ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харуулдаг тэргүүлэгч индикатор бөгөөд зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд тухайн улсын эдийн засгийн ирээдүйн хандлага нь эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлт, тэдгээрийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын хэмжээ зэргээс голчлон хамаардаг болсон учраас дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан энэ индексийг тооцож, шийдвэр гаргалтандаа чухал үзүүлэлт болгон ашигласаар ирсэн байна.
ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бус бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт шийдвэр гаргалтадандаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм.
Ийм учраас дэлхийн хөгжингүй орнуудад энэ индекст ихээхэн ач холбогдол өгч тогтмол тооцсоор ирсэн. Тухайлбал, Америкийн Соп&гепсе ВоаМ, Германы 2Б^ зэрэг байгууллагууд энэ индексийг тогтмол тооцдог бөгөөд индекс нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай зөв харуулж чаддаг нь батлагдсан байна.
clip_image006

Дээрх графикт Америкийн хэрэглэгчийн хүлээлтийн индекс ба Америкийн ажил эрхлэлтийн түвшний хамаарлыг харуулжээ. Америкийн өнцөг булан бүрт амьдарч буй 500 хүнээс авдаг санал асуулга нь ажилгүйдлийн түвшний өөрчлөлтийг хэрхэн оновчтой таамаглаж байсныг графикаас тодорхой харж болно.
Манай улсын хувьд анх 2009 оноос эхлэн Санхүүгийн зах зээлийн холбоо болон Нээлттэй Нийгэм Форум уг индексийг Улаанбаатар хотын хэмжээнд тус тусдаа тооцож байсан бөгөөд 2010 оны нэгдүгээр улирлаас эхлэн 2 байгууллага хамтран энэхүү индексийг тооцож байна.
clip_image008

Монголын хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцох аргачлал
ХХИ-ийг Монгол улсын эдийн засгийн бүтцэд тохируулан улирал тутамд нэг удаа, нийт 1000 хүнээс санал асуулга авах замаар тооцож байна. Санал асуулгад оролцогчийг Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүтцийг төлөөлөхүйц байдлаар статистик түүврийн аргаар сонгодог. Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн санал асуулга нь өөртөө Хэрэглэгчийн хүлээлтийн индекс болон индикаторыг агуулдаг. Индекс нь хэрэглэгчдийн хүлээлт өмнөх үетэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг бол индикатор нь хэрэглэгчдийн эдийн засгийн талаарх ерөнхий хүлээлт эерэг эсвэл сөрөг байгаа эсэхийг харуулдгаараа ач холбогдолтой юм. Санал асуулга нь индекс болон индикаторыг тооцоолоход ашиглагдах таван асуулт мөн эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлтийг тодруулах зорилго бүхий 20 нэмэлт асуултаас бүрддэг. Асуултууд нь одоогийн нөхцөл байдал ба ирээдүйн хүлээлт гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Түүнчлэн ХХИ нь
а. Хэрэглэгчдийн хэрэглээний хандлагад гарч байгаа өөрчлөлт, хүлээлт
б. Инфляци
в. Ажилгүйдэл
г. Банкны секторын талаарх хэрэглэгчдийн байр суурь
д. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх нийгмийн байр суурь
гэсэн үндсэн таван чиглэлээр хэрэглэгчид ирээдүйд ямар хүлээлттэй байгааг тодруулах зорилготой юм.
Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар доорх эдийн засгийн 14 салбарын нийт 1000 хүнээс асуулга авч тооцдог.
■ ХАА, ан агнуур, ойн аж ахуй
■ Уул уурхай, олборлох үйлдвэр
■ Боловсруулах үйлдвэр
■ Цахнлгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж
■ Барилга
■ Бөөний болон жижиглэн худалдаа
■ Зочид буудал, зоогийн газар, ресторан
■ Тээвэр, холбоо, агуулахын аж ахуй
■ Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа
■ Үл хөдлөх хөрөнгө, түрээс
■ Төр, батлан хамгаалах
■ Боловсрол
■ Эрүүл мэнд, нийгмийн халамж Нийгэм бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ
Тав дахь удаагийн энэхүү судалгаанд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж дээр дурдсан 14 салбарт ажиллагсдын төлөөллөөс биечлэн очиж асуулга авсан юм. Судалгааны асуулга нь нийт 25 асуулттай байсан бөгөөд эхний хэсэг нь оролцогчдоос ерөнхий мэдээлэл авах, хоёрдох хэсэг буюу 1 -10 дугаар асуулт хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хандлагыг тодорхойлох, гуравдахь хэсэг буюу 11-17 дугаар асуулт хэрэглэгчдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэлцүүрийг тодорхойлох зорилготой байсан болно. Харин дөрөвдүгээр хэсэг нь 2 нээлттэй асуултаас бүрдсэн ба төрөөс явуулж буй бодлого, гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар иргэд ямар санал, хүлээлттэй байгааг тодруулах зорилготой байсан юм.
ХХИ 2010 оны 2-р улирал | Хэрэглэгчдийн хүлээлт сайжирч байна.
clip_image009clip_image010clip_image011clip_image012clip_image013clip_image0142010 оны хоёрдугаар улирлын ерөнхий индикатор 51.3 гарч өмнөх улиралтай (49.05) харьцуулахад хэрэглэгчдийн эдийн засгийн төлөв байдлын талаарх сөрөг хандлага буурч байгаа нь ажиглагдлаа. Индикатор нь 0-100 хүртэл интервалтай байдаг бөгөөд 50-аас дээшээ гарвал хэрэглэгчийн макро эдийн засгийн ерөнхий хүлээлт эерэг, харин 50-аас доошоо гарвал макро эдийн засгийн ерөнхий хүлээлт сөрөг байгааг тус тус харуулдаг. Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 136.9 буюу 36,9 хувийн өсөлттэй гарсан нь хэрэглэгчдийн хувьд ойрын үед эдийн засагт өсөлт гарна гэсэн хүлээлт ихээхэн өндөр байгааг харуулж байна. Иргэдийн энэхүү эерэг хүлээлт нь тэдгээрийн худалдан авалтанд сайнаар нөлөөлж болно гэдгийг анхаарах нь зүйтэй бөгөөд Хэрэглэгчдийн хүлээлт ийнхүү сайжрах болсон нь манай орны эдийн засагт бодит өсөлт гарна гэсэн хэрэглэгчдийн хүлээлт өндөр байсантай холбоотой юм.
clip_image015
clip_image017
clip_image019

Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ-ын 2010 оны эхний хагас жилийн Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг харахад тав болон зургаадугаар сард өссөн хэдий ч нэг болон хоёрдугаар улирлын дундаж индекс 73.8; 73.7 гарч байгаа нь Америкчуудын эдийн засгийн ирээдүйн хандлагын талаарх хүлээлт нэлээд сул байгааг харуулж байна.
2010 оны эхний улирлын Монголын хэрэглэгчийн хүлээлтийн ерөнхий индикатороос гадна өнөөгийн нөхцөл байдлын болон ирээдүйн нөхцөл байдлын индикаторыг тооцож үзэхэд
■ Өнөөгийн нөхцөл байдлын индикатор - 40.9
Ирээдүйн нөхцөл байдлын индикатор - 61.6 тус тус гарлаа.
Өнөөгийн нөхцөл байдлын индикатор нь хэрэглэгчид өөрийн болоод улс орны эдийн засгийн өнөөгийн төлвийн талаар ямар бодолтой байгааг харуулдаг бол ирээдүйн нөхцөл байдлын индикатор нь хэрэглэгчид эдийн засгийн ирээдүйн хандлагын талаар ямар хүлээлттэй байгааг харуулдаг. Уг индикаторууд 50-иас дээш байвал одоогийн болоод ирээдүйн эдийн засгийн байдал сайн (эерэг) байгааг харуулах бол 50-иас доош байвал дээрхийн эсрэг утгыг агуулдаг.
clip_image021

Судалгааны дүнд өнөөгийн нөхцөл байдлын индикатор өмнөх улирлаас өндөр гарсан нь хэрэглэгчид эдийн засгийн өнөөгийн байдлыг өнгөрсөн улирлынхаас илүү сайжирсан гэж үзэж байгаа хэрэг боловч 50-иас доогуур үзүүлэлттэй байгаа нь хэрэглэгчдийн дунд ерөнхийдөө сөрөг
хандлага давамгайлж байгааг илтгэж байна. Харин ирээдүйн нөхцөл байдлын индикатор 61.6 хувь буюу нэлээд өсөлттэй гарсан нь хэрэглэгчид эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаар ихээхэн эерэг хүлээлттэй байгааг харуулж байна.
Хэрэглэгчийн хүлээлтийн индикатор (салбараар)
clip_image023

Хэрэглэгчийн хүлээлтийн индикаторыг эдийн засгийн салбар бүрээр тооцож гаргасан дээрх графикаас салбар тус бүрийн хүлээлт эерэг, маш сайн байгаа нь харагдаж байна. Гагцхүү эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын хүлээлт 50-иас доогуур буюу 41.5 гарсан нь энэ салбарт ажиллагсдын эдийн засгаас хүлээх хүлээлт сөрөг, муу байгааг илтгэж байна. Энэ нь тус салбарт ажиллагсдын орлогын түвшин төдийлэн хангалттай бус, цалин бага гэдгээр тайлбарлагдана. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж дараа дараагийн улирлаас энэ салбарын болоод бусад төрийн албанд ажиллагсадын хүлээлт эерэг гарна гэж бид итгэж байна. Харин 2009 оны дөрөвдүгээр улиралд индикатор нь хамгийн бага буюу 12.1 хувьтай гарч байсан санхүүгийн салбарын индикатор огцом өсөж энэ улиралд хамгийн өндөр буюу 71.2 гарч, тус салбарт ажиллагсад эдийн засгаас ихийг хүлээж, эерэгээр харж байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралын давалгаанд өртөөд байсан манай улс хямралаас бүрэн гарсныг гэрчлэх нэгээхэн том нотолгоо билээ.
Судалгааныхаа ерөнхий үр дүнг тайлбарлавал дээрх байдалтай байна. Одоо үр дүнгээ дэлгэрэнгүй болгох үүднээс индексийн тооцоонд орж байгаа асуултуудын үр дүнгээс түүвэрлэж авч үзье.
clip_image025

clip_image026Судалгаанд оролцогчдыг насны бүтцээр авч үзвэл нийт оролцогчдын 49 хувийг 18-29 насныхан, 43 хувийг 30-49 насныхан, 6.5 хувийг 50-59 насныхан, үлдсэн 1.5 хувийг 60-аас дээш насныхан тус тус эзэлж байна. Эндээс дүгнэж үзэхэд уг судалгаа нь хүн амын эдийн засгийн идэвхтэй хэсгийг хамарч чадсаныг илтгэж байна.
clip_image028

Судалгаанд оролцогчдыг орлогын бүлгээр авч үзвэл нийт оролцогчдын 8 хувийг 100.000- аас бага, 43 хувийг 100000-300.000, 27 хувийг 300000-500000, 16 хувийг 500000-800000, харин үлдсэн 6 хувийг 800000-аас дээш төгрөгийн сарын өрхийн орлоготой иргэд эзэлж байна. Үүнээс харахад нийт иргэдийн орлогын түвшин төдийлэн хангалттай бус, бараг тал хувь нь сарын 100000- 300000 төгрөгийн өрхийн орлоготой байна. Судалгаанд хамрагдагсдын ам бүлийн тоо дунджаар 4 байна.
Танай гэр бүлийн өрхийн орлогод өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний зардлын эзлэх хувийн жин сүүлийн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? болон танай гэр бүлийн өрхийн орлогод өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний зардлын эзлэх хувийн жин ирэх нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөх бол? гэсэн асуултад доорх хариултыг өгсөн байна.
clip_image030

Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцогсдын 60 гаруй хувь нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өссөн гэж хариулсан байна. Мөн үнэ цаашид өснө гэж нийт судалгаанд оролцогчдийн 60 гаруй хувь нь хариулжээ. Эндээс дүгнэж үзэхэд хэрэглэгчдийн хувьд үнийн дарамт тэдгээрийн хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлж байна гэж хэлж болохоор байна.
Таны бодлоор орон сууцны үнэ ирэх нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөх вэ?
гэсэн асуултын хариултаас үзвэл 46 хувь нь өснө, 21 хувь нь буурна, үлдсэн 33 хувь нь үнэ өөрчлөгдөхгүй хэвэндээ байна гэсэн хүлээлттэй байна. Иргэдийн ихэнх нь цаашид орон сууцны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа учир өнөөгийн нөхцөл байдалд орон сууцны худалдан авалт нэмэгдэх магадлалтай юм.
Та Монголын банкуудыг хэр найдвартай гэж бодож байна вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчид дараах хариултыг өгсөн байна.
clip_image032

Хариултын дүнгээс харахад судалгаанд оролцсон нийт иргэдийн 20 хувь нь найдвартай, 30хувь нь банкууд найдваргүй, дийлэнх буюу 50 хувь нь хэлж мэдэхгүй байна гэсэн хариултыг өгчээ. Энэ нь банкны салбарын үйлчилгээ муу, хэд хэдэн банк ар араасаа дараалан хүнд байдалд орж зарим нэг нь дампуурсан зэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч үүнийг доорх тооцоотой харьцуулж үзэхэд нэлээд сонирхолтой үр дүн гарч байгаа юм.
Таны бодлоор өнөөгийн нөхцөлд хүмүүс мөнгөн хөрөнгөө /хуримтлал, илүүдэл орлого/ хэрхэн байршуулбал зохистой вэ? гэсэн асуултад 39 хувь нь илүүдэл хөрөнгөө банканд төгрөг болон валютаар байршуулах нь зохистой гэж хариулсан нь дээрх асуултад 20 хувь нь манай банкууд найдвартай гэж хариулсантай зөрчилдөж, тэр ч утгаараа нэлээд сонирхол татаж байгаа юм. 27 хувь нь илүүдэл хөрөнгөөрөө орон сууц худалдаж авах нь найдвартай гэж үзсэн бол дөнгөж 4 хувь нь л хөрөнгөөрөө үнэт цаас, хувьцаа худалдаж авна гэж хариулжээ. Энэ нь манайд хөрөнгийн зах зээл сул хөгжсөн, иргэд энэ талаарх мэдлэг хомс байдгийг харуулж байна.
clip_image034

Эдийн засгийн тогтвортой байдлын талаарх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох ажил эрхлэлтийн талаар асуусан асуултанд судалгаанд оролцогчдын ихэнх буюу 68 хувь нь ажлын байраа ирэх жилийн хугацаанд солих бодолгүй байгаа, мөн 66 хувь нь энэ ажлын байр нь цаашид ч тогтвортой байна гэж хариулснаас үзэхэд манай улсын хувьд огцом ажилгүйдэл нэмэгдэх болон бүтцийн ажилгүйдлийн түвшин цаашид ч өөрчлөлт багатай байх болно гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Бид энэ удаагийн судалгаандаа цаг үеийн буюу төрөөс явуулж буй бодлого, гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар “Таны бодлоор төрийн албан хаагчдын (багш, эмч гэх мэт) цалинг 30 хувиар нэмэх болсон нь зөв шийдвэр мөн үү?”, “Төрийн албан хаагчдын цалинг нэмснээр эдийн засагт ямар үр дагавар үүснэ гэж та бодож байна вэ?” гэсэн 2 нээлттэй асуулт оруулж өгсөн.
clip_image036

Эхний асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи буюу 67 хувь нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зүйтэй гэж хариулсан бол 21 хувь нь нэмэх шаардлагагүй гэж хариулсан байх юм. Сөрөг хариулт өгсөн хүмүүс ихэвчлэн цалинг нэмэх юм бол дагаад бүх юмны үнэ, ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляци нэмэгдэнэ. Энэ нь эргээд ард иргэдийн амьдралд хүндээр тусна гэж хариулжээ. Харин дараагийн асуултад цалинг нэмснээр хүмүүсийн амьдралд тустай, эдийн засагт ноцтой өөрчлөлт гарахгүй гэсэн хэдий ч дээрхийн нэгэн адил өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляци нэмэгдэнэ, цалинг нэмэгдүүлснээс үүсэх сөрөг үр дагаварыг төр зохицуулах ёстой, барааны үнийг тогтвортой барих хэрэгтэй, зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй бусад салбарт ажиллагсдын цалинг ч мөн нэмэх хэрэгтэй гэж хариулжээ.