Description

ACI MONGOLIA, The Financial Markets Association was founded as Mongolian Financial Markets Association in 2004. Since its establishment ACI Mongolia has continued to strive as a leading professional body undertaking various activities in Mongolian financial markets.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem

ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.

With its broad membership base spawning the professionals from Foreign exchange to Money markets and Capital markets to Risk managem
ent, ACI Mongolia has been playing vital role in setting better standards within the financial markets.
The association covers domestic money markets, capital markets, and foreign exchange and precious metals markets in addition to treasury and risk management issues.

ACI MONGOLIA, The Financial Markets Association is affiliated with ACI, The Financial Markets Association, the largest financial professional industry association in the world with 62 member countries and over 13,000 member dealers, traders and financial professionals.
Powered by Blogger.

Thursday, April 4, 2013

BF Case Challenge-2013 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэргэдэх ACI students’ клуб нь тал бүрийн авъяас бүхий олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжилтэн болох зорилготой санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын нэгдэл юм. Одоогийн байдлаар манай клубт Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, ШУТИС-ын Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 20 орчим оюутан, мөн клубын хараат бус гишүүдээр өмнө жилийн төгсөгчид байдаг.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд зөвхөн клубын гишүүд хамтран хөгжөөд зогсохгүй Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсынхаа нийт оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу оюутнууд хамтран хөгжих боломжийг бий болгохоор “BF Case Challenge” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.

“BF Case Challenge-2013” тэмцээн нь өнөөгийн байдлаар Монгол улсад Санхүү, Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр суралцаж буй бүх сургуулийн оюутан залуусын дунд зохиогдож буй хамгийн томоохонд тооцогдох тэмцээн болоод байна.

Тэмцээний I шатанд оюутнуудын ерөнхий мэдлэгийг шалгах тестийн шалгалт авдаг. Энэ жилийн шалгаруулалтанд нийт 78 багийн 234 оюутан бүртгүүлэн оролцсон ба үүнээс МУИС-ийн 33 баг, СЭЗДС-ийн 31 баг, КТМС-ийн 5 баг, ХУИС-ийн 9 баг оролцсон. Тестийн шалгалтанд оюутнуудын авсан хувийн дүнг нэгтгэн багийн оноог жагсаан, эхний 20 багийг хоёрдугаар шатанд оролцуулахаар болсон юм. Эхний шатны шалгаруулалтанд хувийн дүнгээр СЭЗДС-ийн III курсийн оюутан Р.Сугархүү хамгийн өндөр оноог авч тэмцээний тусгай шагналыг хүртсэн юм.

II шатны шалгаруулалт нь багууд жирийн ард иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох видео хичээлийг бэлтгэх тэмцээн бөгөөд энэ нь тэдний бүтээлч сэтгэлгээг сорих даалгавар байсан юм. Ийнхүү тэмцээнд 17 видео хичээл ирсэн нь оюутнуудын маань цаг зав, хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээлүүд байлаа. Бид тэмцээний дүрэм ёсоор дараагийн шатны шалгаруулалтанд хамгийн ойлгомжтой, бүтээлч бичлэг ирүүлсэн 5 багийг шигшин үлдээсэн ба багуудын бүх хичээлийг Клубын фэйсбүүк хуудсанд байршуулж, олон нийтээс хамгийн олон таатай үнэлгээ авсан МУИС-ийн “Sun-Shroom” багийг мөн шагнасан юм.

Тэмцээний хамгийн гол үе шат болох кейс ажиллах буюу асуудал шийвэрлэх даалгаврыг багуудад урьдчилан өгч ажиллуулаад эцсийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээнд илтгэл тавиулан Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гишүүд, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Клубын захирлууд шүүн, шилдэгийн шилдэг багуудыг шалгаруулсан юм.

Ийнхүү нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт “City Nomads” ресторанд ширүүхэн өрсөлдөөн, шударга шүүлтэн дунд тун амжилттай явагдан, тэмцээний “Шилдэгийн шилдэг” багаар СЭЗДС-ийн III курсын оюутан Э.Өрлөгболд, У.Бямбабаяр, Б.Цэрэнжамц нарын “Limitless” баг шалгарч өргөмжлөл 1,000,000₮,

Дэд байранд МУИС-ийн III курсын оюутан Г.Мэргэн, М.Молор-Эрдэнэ, Б.Ануударь нарын “Apex” баг шалгаран өргөмжлөл, 500,000₮,

Гутгаар байранд МУИС-ийн IV курсийн оюутан Б.Буяннэмэх, О.Цолмон, Г.Төгөлдөр нарын “Sun-Shroom” баг шалгарч өргөмжлөл 250,000₮-өөр тус тус шагнагдсан юм.

Сүүлийн шатны шагнал гардуулах ажиллагааны үеэр захирлууд болон оюутнууд харилцан санал солилцож, халуун яриа өрнүүлэн оюутнуудад маань ажлын амжилтанд хүрсэн захирлуудаас үнэтэй зөвлөгөө авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олдсон таатай уулзалт болсон юм.

Ийнхүү бидний үйл ажиллагааг дэмжин үнэтэй хөрөнгө оруулалт оруулсан Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Холбоо болон Мандал Женерал Даатгалын хамт олондоо гүн талархал илэрхийлэхийн ялдамд энэхүү тэмцээнд оролцон өөрийн авъяас чадварыг сорьж, үнэтэй цаг зав, хөдөлмөрөө зарцуулсан нийт оюутнууддаа баяр хүргэн, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсч дараа жилийн тэмцээнд амжилтаа улам ахиулан оролцохыг ерөөе.

0 comments:

Post a Comment

Энд дарж сэтгэгдэл үлдээнэ үү.